HEESCO: АВСТРАЛИД ИРСЭН АНХНЫ МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ҮНЭХЭЭР ӨВӨРМӨЦ, СОНИН

Heesco

Australian Street Art Awards-ын Gold Street Art Award шагналын эзэн Х.Хоснаран буюу Heesco-той ярилцлаа. Source: HEESCO TOWN - YARRAM хуудаснаас

SBS Mongolian Австралид ирсэн анхны Монголчууд цуврал эхлүүлж байна.


Австралид ирсэн анхны Монголчуудын түүхийг Heesco Town-Yarram-д зурагдсан The Mongolian Anzacs зургаас харж болно.
Heesco
The Mongolian Anzacs mural in Heesco Town-Yarram. 2021 Source: Wayne Tindall
1850-аад оны дундуур  Монгол гаралтай хэд хэдэн хүн Австралид ирсний нэг нь энэ зурганд буй Чин Лантип гэдэг хүн.
Чин Лан тип
Chin Langtip-ын хөргийг 1878 онд авахуулсан гэрэл зургаас нь буулган зуржээ. Heesco Town Yarram. 2021 Source: Хувийн архиваас
Тэрээр 17 хүүхэдтэй байсны дөрвөн хүү нь Дэлхийн 1-р дайнд оролцож эсэн мэнд эргэн иржээ. Тэд бол дэлхийн хамгийн сүүлийн морьт цэргийн довтолгоонд оролцож явсан цэргүүд.
 1916, four of the sons, Leslie, Bertie, Ernie, and Henry
1916 онд Leslie, Bertie, Ernie, Henry гэх дөрвөн хүү нь Дэлхийн Нэгдүгээр дайнд яваад 1919 онд эсэн мэнд эргэн иржээ. Source: Хувийн архиваас
Энэ түүхийг дүрсэлсэн The Mongolian Anzacs зургаас улбаалан SBS Mongolia ″Австралид ирсэн анхны Монголчууд″ цуврал эхлүүлэхээр боллоо. Бидний олж мэдсэнээр тухайн үед хэд хэдэн бүлэг Монгол хүмүүс ирсэний заримынх нь үр удмыг бид олж ярилцлага хийлээ. Эдгээр хүмүүс бол Монгол угсаа гаралтай, эрдэм мэдлэгтэй, олон гадаад хэлтэй, чамгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс байсан бөгөөд Австралид өөрсдийн бизнесээ эрхэлдэг байжээ. Одоо ч тэдний зарим хүүхдүүд хөх толботой, ази төрхтэй төрдөг гэнэ. Энэ мэт түүхийг сонирхолтой баримтуудын хамт цувралаар хүргэх болно.



Share