Гол агуулга:
- Дотоод хэргийн яамны тооцоолсноор Австралид 75,400 хууль бус оршин суугчид байдаг.
- Цагаачдыг саатуулах байранд 980 орчим хүн байгаагийн 200 нь хугацаа хэтрүүлсэн хүмүүс байжээ.
- Нийт 86,929 хүний Хамгаалалтын виз нь татгалзсан ч улсаас албадан гараагүй байна.
Өнгөрсөн аравдугаар сард Алекс Хятад ресторны ажлаа эхлүүлэхээр бэлдэж байхад нь Дотоод хэргийн яам болон Австралийн Хилийн Хамгаалалтын (ABF) ажилтнууд түүн дээр иржээ.
Энэ бол түүний визний шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах ажиллагаа байсан бөгөөд Алекс Австралийн визээ долоон сараар хэтрүүлсэн болохыг илрүүлсэн байна.
Түүнийг саатуулж, Виллавудын Цагаачлалын Саатуулах Төвд хүргэжээ.
Тэр 2019 онд жуулчны визээр Австралид ирж, дараа нь оюутны виз авчээ. Ингээд 2023 онд Алекс Хамгаалалтын визэнд өргөдөл гаргасан ч гуравдугаар сард тэр татгалзсан хариу авсан байна. Ингээд тэр цагаачлалын саатуулах төвд байгаа 200 шахам визийн хугацаа хэтрүүлэгчдийн нэг болжээ. Энэ нь уг системд байгаа нийт хүний ойролцоогоор 20 хувь нь гэсэн үг.