HEESCO: АВСТРАЛИЙН ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Heesco

Heesco их ажлын дараа, дараагийн төслийн өмнө Source: Wayne Tindall

Хэдхэн хоногийн өмнө Heesco Town-Yarram төслөө дуусгаж, Австралид ирсэн анхны Монгол хүний түүхийг хананд мөнхөлсөн тэрээр дараагийн том төсөлдөө оржээ.


Монгол хүний зүрхэнд Нацагдоржийн “Миний нутаг” хадаастай байдаг бол Австраличуудын зүрхэд Dorothea Mackellar-ын My Country шүлэг бичээстэй байдаг. Энэ шүлгийг яруу найрагчийнх нь хамт яг өөрийнх нь гар бичмэлээр 30 мерт өндөр Silo дээр зураад дуусах гэж байна.
Wayne Tindall
I love a sunburnt country, A land of sweeping plains, Of ragged mountain ranges, Of droughts and flooding rains. By Dorothea Mackellar Source: Wayne Tindall


Өнгөрсөн онд Heesco Town-Yarram төсөл түүнд Australian Street Art Awards 2020 Gold winner шагналыг авч ирсэн бол энэ жил My country зургаараа энэ award-д дахиад хүч үзэх гэж байна.
Wayne Tindall
Mongolian Anzac mural in Heesco Town-Yarram 2021 Source: Wayne Tindall
Австралид ирсэн анхны монгол хүн хэн байв, хэзээ яаж ирсэн, түүний үр сад нь одоо хаана хэрхэн амьдарч буй талаар Heesco багагүй судалжээ. Энэ тухайд бид маш тодорхой ярилцсанаа дараагийн дугаарт хүргэх болно. Энэ сэдвийг үргэжлүүлэн SBS Mongolia ч эрэл хайгуулж хийж, хэд хэдэн тусгай дугаар хийхээр ажиллаж байна. Дараагийн дугаарт Австралид ирсэн анхны Монголчууд буюу Mongolian Anzac сэдвээр ярилцах болно. 

Heesco-той хийсэн өмнөх ярилцлага. Түүний Австралид ирсэн тухай, гэр бүл, уран бүтээлээ эхлүүлсэн түүхийг эндээс сонсоорой.

Гудамжны Уран Бүтээлч 'Хиско' Хүрэлбаатарын Хоснаранг танилцуулж байна


Share