SBS Examines: Мөрийтэй тоглоомын газрууд хэл, соёлын ялгаатай хүмүүсийг онилдог уу?

"Pokies" - Gambling in Australia

Problem gambling rates in the Australian Chinese community are between two to eight times higher than the general population. Source: Getty / picture alliance

Австраличууд мөрийтэй тоглоомд жилд 32 тэрбум доллар алдаж байна — энэ нь хүн амын тоогоороо харьцуулахад бусад бүх улс орноос хавьгүй их мөнгөний тоо юм. Олон янзын гарал үүсэлтэй нийгэмлэгүүдэд мөрийтэй тоглоом өөр өөрөөр нөлөөлж байна.


Австрали дах Хятадын гуравдугаар үе Paul Fung долоон насандаа мөрийтэй тоглоомтой танилцжээ.

"Томчуудын ширээн дээр Маажан эсвэл хөзөр тоглож байдаг байсан, харин хүүхдүүд ч бас Маажан, хөзөр тоглодог байлаа. Яг л 'сармагчин харж, дуурайна' гэдэг шиг" гэж тэрээр SBS Examines нэвтрүүлэгт ярьсан юм.

Paul насанд хүрээгүй байхдаа ч өдөр бүр мөрийтэй тоглодог болжээ.
Энэ бол ялалтын мэдрэмж, санхүүгийн ашиг олохын төлөөх сэтгэл хөдлөл байсан.
Аравхан хоногийн дотор сая долларыг бооцоонд алдасны дараа л тэр тусламж хүсэхээр шийджээ.

Одоо тэр сэргээн засах эмчилгээ хийлгэж байна. Paul SBS Examines нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө мөрийтэй тоглоомонд түүний соёл ямар нөлөө үзүүлсэн тухай хуваалцсан юм.

"Мөрийтэй тоглоом нь Хятад болон Ази гэр бүлийн орчинд маш энгийн зүйл байдаг," гэж тэр хэлжээ.

Австралийн Гэр Бүлийн Судалгааны Хүрээлэнгийн судалгаагаар, Австралийн Хятад нийгэмлэг дэх мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлын нийт хүн амынхаас хоёр дахин их байдаг бөгөөд зарим тохиолдолд найм дахин их байх нь ч бий.

Хятад нийгэмлэг нь эрсдэлтэй байгаа цорын ганц нийгмийн бүлэг биш юм.

Sydney Local Health District-ын Wa’el Sabri SBS Examines нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа мөрийтэй тоглоомын хор хөнөөс болж гутаан доромжлол хүртэх, ичгэвтэр байдалд орох мөчлөгийг эвдэх нь түүний гол зорилго гэж хэллээ.
Олон нийгэмлэгүүдийн хувьд мөрийтэй тоглоомыг бүтэлгүйтэл гэж үздэг. Зарим нийгэмлэгүүдэд, бүр шашны үүднээс хүртэл, мөрийтэй тоглоомыг хориглодог. Тиймээс тэд дэмжлэг хүсэх эсвэл зөвлөгөө авахыг хүсдэггүй.
‘Чи бүтэлгүй юмаа’ гэж хэлэх нь үнэхээр буруу," гэж тэр хэлэв.

"Бид энэ талаар ярилцах хэрэгтэй. Бид тэдэнд дэмжлэг, хайр өгөх нь үнэхээр чухал."

SBS Examines-ийн энэ дугаарт мөрийтэй тоглоомын хор хөнөөл Австралийн олон соёлт нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа талаар хөндөн ярилцлаа.

Хэрэв та эсвэл таны хайртай хүн тусламж хэрэгтэй байгаа бол мөрийтэй тоглоомын тусламжийн утас болох 1800 858 858 дугаарын утсаар хандана уу.

Share