Австралийн үл үзэгдэгч "алуурчин"-наас өөрийгөө яаж хамгаалах вэ?

Two people sit in swimming costumes and try to protect themselves from the sun

Гадаа халуун байна гэдэг нь та наранд түлэгдэнэ гэсэн үг биш. Харин UV таныг түлдэг. Бороотой, сэрүүхэн, бүрхэг өдөр ч UV таныг гэмтээж чадна. Source: Getty / Jenny Evans

Цаг агаарын мэдээнээс таны шалгах ёстой нэг чухал зүйл бол нарны хэт ягаан туяа буюу UV түвшин хэр хэмжээнд байгааг харах явдал юм. Өнөөдөр мэдрэгдэхгүй ч олон жилийн дараа үхлийн шалтгаан болох магадлалтай энэ туяанаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаас эндээс сонсоорой.


(Mongolian).png
Хэт ягаан туяаны түвшин 3-аас дээш байх үед нарнаас хамгаалах арга хэмжээг авахыг SunSmart-ын Sally Blane зөвлөж байна.
Бид өөрсдийгөө яаж хамгаалах вэ?

Хэт ягаан туяа нь тамхи, асбесттой ижил ангилалд багтдаг хорт хавдар үүсгэгч юм.

Австралид олон жил хэрэглэгдэж ирсэн хуучны нэгэн хэлц үгийг тайлбарлая: "Slip, Slop, Slap, Seek and Slide"
  • Slip: Урт ханцуйтай цамц гэх мэт арьсаа нарнаас халхлах хувцас өмсөх.
  • Slop: SPF 50+ (түүнээс өндөр) усанд тэсвэртэй нарны тос түрхэх.
  • Slap: Өргөн хүрээтэй малгай өмсөх.
  • Seek: Нарны шууд тусгалаас зайлсхийж, сүүдэртэй газраар явах.
  • Slide: Нарны хамгаалалттай шил зүүх.

Share