SBS Examines: Цагаачид мэргэжлийн ажлаа хийж чадахгүй байна. Энэ нь Австралид олон тэрбумын алдагдал болж байна

Taxi driver talking to client

Many skilled migrants end up working in manual jobs with low qualifications. Source: Getty / Hinterhaus Productions

Австралид ур чадварын хомсдолд орчихоод байна. Тэгвэл яагаад цагаачид өөрсдийн боловсрол, туршлагад нийцсэн ажил олоход хүндрэлтэй байна вэ?


600,000 гаруй цагаачид өөрсдийн ур чадварт хүрэхгүй түвшний ажил хийж байгааг Settlement Services International-ийн дурджээ.

“Австралид цагаачдын 44 хувь нь ур чадвараасаа доогуур ажил хийж байгаа нь улсын хэмжээнд бүх мэргэжлийн гуравны нэг нь хомсдолтой байгаа үед асар том алдагдсан боломж юм” гэж Settlement Services International (SSI)-ийн Activate Australia Skills кампанит ажлын менежер Lily Jiang хэллээ.

“Бидний сонссож түүх, дата мэдээллүүдээс харахад тэд ихэвчлэн цэвэрлэгээний ажил, зочид буудлын ажил, түр зуурын ажил болох таксины жолооч зэрэг ажлуудыг хийж байна” гэжээ.

SSI-ийн мэдээлснээр, хэрэв цагаач ажилчдыг Австралид төрсөн ажилчдын түвшинд өөрсдийн ур чадварт нийцсэн ажлын нь байранд ажиллуулбал, арван жилийн хугацаанд эдийн засгийн $70 тэрбумын үр ашиг бий болох юм.

SBS Examines-ийн энэхүү дугаарт ур чадварын хомсдолтой байгаа энэ үед яагаад цагаачид өөрсдийн мэргэжилд тохирсон ажил олоход хүндрэлтэй байгааг болон энэ нь Австралид ямар өртөгтэй байгаа тухай ярилцлаа.

SBS Mandarin -тай хамтран бүтээв.

Share