Бид яаж гэр бүлийн хүчирхийллийг эхлэх үед нь зогсоох вэ?

Morning Training. Father And Son Playing Basketball. Conversation between father and a son

Parents should question how they communicate, demonstrate respectful relationships, have conversations, and avoid displaying aggressive, undermining, abusive, or emotionally harmful behaviours. Credit: mikimad/Getty Images

Хамтрагчаа хүндэтгэдэг хүн болон өсөхөд хүүхдүүддээ бид яаж туслах вэ. Ялангуяа сошл мэдиа маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа энэ үед?. Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсоохын тулд тэдэнтэй хэрхэн ярилцаж, яаж урамшуулах талаар эндээс сонсоорой.


Key Points
  • Австралийн Засгийн газраас санхүүлдэг "Stop it at the Start" хөтөлбөр нь насанд хүрэгчдид дэлгэдээ байгаа хүүхэд залууст хүндэтгэлтэй харилцааны талаар ярилцахыг уриалдаг кампанит ажил юм.
  • Эцэг эхчүүд болон асран хамгаалагчид өөрсдийн харилцааны хэв маягтаа анхаарч, хүндэтгэлтэй харилцааг үлгэрлэж чадаж байгаа эсэхээ анзаараарай.
  • Гэр бүлийн хүчирхийлэл эхлэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь нэн чухал.
Анхааруулга: Энэхүү нэвтрүүлэгт гэр бүлийн хүчирхийллийн тухай талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулж байгаа тул зарим уншигчдад таагүй мэдрэмж төрүүлж, сэтгэл түгшээж болзошгүй юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нэг удаагийн бие махбодийн хүчирхийллээс эхэлдэггүй; ихэвчлэн үл хүндэтгэл, хяналтандаа байлгах, сэтгэл зүйн дарамт үзүүлэхээс эхэлж үл анзаарагдам байдлаар үргэлжилдэг.

Arman Abrahimzadeh бол Аделайдад амьдардаг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэгч бөгөөд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар идэвхтэй оролцоотой хүн. Түүний туулсан амьдрал энэ чиглэлээр ажиллах хүч болжээ.

Түүнийг бүр бага байхад гэр бүлийн орчинд нь байнга дарамттай, хүчирхийлэл болж байгааг хардаг байснаас түүний энэ аялал эхэлсэн гэж тэр хэллээ.
Бид эрсдэлтэй нөхцөлд дахин байхыг хүсээгүй учраас цүнх саваа баглаж, гэрээсээ явах шийдвэр гаргасан. Гэрээсээ зугтсаны дараа хэцүү цаг үе дуусна гэж би бодсон.
Arman Abrahimzadeh
Гэвч тийм байгаагүй.
Абрахимзадехийн үзэж байгаагаар, заналхийлэл хэвийн үзэгдэл болж, бие махбодийн хүчирхийлэл байнга гардаг гэрээс явах нь шинэ эхлэл болж, аюулгүй байдлынхаа төлөө байнгын айдаст амьдрах амьдралын төгсгөл болно гэж итгэсэн.

Mr Abrahimzadeh эгч нар болон ээжтэйгээ гэрээсээ явсны дараа орон гэргүйчүүдийн нэг болж, ядуусын эгнээнд шилжээ. 12 сарын дараа, ээж, эгч хоёр нь Персийн шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор шийдсэн. Энэ арга хэмжээ 2010 оны 3 сард Аделайд Конвеншн төвд болсон бөгөөд аав нь уг арга хэмжээнд гэнэт ирж, 300 гаруй хүний өмнө ээжийг минь хөнөөжээ.
Arman 4.jpg
Arman Abrahimzadeh with his late mother Zahra Abrahimzadeh. Credit: Arman Abrahimzadeh

Анхаарах шинж тэмдгүүд

Австралид гэр бүлийн хүчирхийллийн түвшин санаа зовоох хэмжээнд хүрсэн бөгөөд ихэнх тохиолдолд гэмт этгээдүүд нь одоогийн эсвэл хуучин хамтрагчид нь байдаг. Тиймээс бид гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг үндсэн шалтгаануудыг онцолж, анхаарах ёстой анхны шинж тэмдгүүдийг мэдэрч, үүнийг урьдчилан сэргийлэх цаг болсон.

"Эдгээр эрт үеийн анхааруулах шинж тэмдгүүд нь хүйсийн хэвшмэл ойлголтоос эхлээд айлган сүрдүүлэх, хяналтандаа байлгах, манай нийгэмд байдаг хүндэтгэлгүй хандлагууд хүртэл байж болно. Заримдаа энэ нь онлайн контент, тодорхой хошигнол эсвэл нийтлэг байдаг тодорхой зан үйл, хандлагаар өдөөгдөж болно" гэж ноён Абрахимзаде хэлэв.

Хүндэтгэлийг үлгэрлэх нь

Туулсан амьдрал, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн Абрахимзаде өөрийн гэр бүлээс өөрчлөлтийг эхлүүлж болохыг ойлгожээ. Энэ нь гэртээ хүндэтгэлийг үлгэрлэн харуулах түүний оролдлого юм.

"Багадаа би ааваасаа үлгэр жишээ авдаг байлаа. Аав ээжтэй маань хэрхэн харьцаж байгааг хараад... би түүнийг нь даган дуурайж, сурсан. Энэ нь надад хэвийн, автоматаар хийдэг зүйл байсан.

Эцэст нь аав ээжийг минь хөнөөсөн тэр үед би түүний ээжтэй маань хэрхэн харьцдаг, ярьдаг байсан тэр бүх хандлагуудыг илүү ихээр тунгааж эхэлсэн. Манай гэр бүлийн харилцаа, бүтэц ямархуу байсан талаар их бодсон" гэж тэр нэмж хэлэв.

Харин ээжийгээ алдсаны дараа тэр энэхүү зан үйлийг орхиж, шинэ гэр бүлийнхээ орчинд тэгш байдлыг эрхэмлэж, өөрөөр амьдрахад сурах хэрэгтэй болсон байна.

Тэрээр өөрийнхөө өвдөлтийг утга учир болгон хувиргаж, өөрчлөлт хийхийг уриалан сурталчлахад олон жилээ зориулжээ. Бид хүүхдүүдээ хүндэтгэлтэй, энэрэнгүй хамтрагч болгон өсгөхөд хэрхэн анхаарах талаар төвлөрөн ажилласан байна.

"Би өөрөө одоо хүүгийнхээ үлгэр дууриал болж, миний гэртээ гаргаж байгаа зан байдал, хандлагыг хүүхдүүд маань даган дуурайж байгаа гэдгийг үргэлж санаж явдаг. Учир нь судалгаанаас харахад тэд харилцаандаа болон өөрсдийн гэр бүрлдээ энэ хандлагыг давтан хэрэгжүүлдэг" гэж Абрахимзаде тайлбарлав.
Happy, parents and kids with hug on sofa for appreciation, gratitude and safety in family at home. Mother, father and smile with affection of children in living room for connection, support and love
Parents and carers should be aware of how they communicate and demonstrate respectful relationships. Source: iStockphoto / Jacob Wackerhausen/Getty Images
Jatinder Kaur ноён Абрахимзадегийн үзэл бодлыг дэмжиж байна.

Тэр бол JK Diversity Consultants-ийн захирал бөгөөд Австрали дахь цагаач болон дүрвэгч нийгэмлэгтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн, сэтгэцийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан юм.

Хатагтай Каур эцэг эхчүүд бие биетэйгээ хэрхэн харилцаж байгаа, тэд хүндэтгэлтэй харилцааг хэрхэн үргэрлэж байгаагаа анзаарч, өөрсдөө бусдад түрэмгий, үл ойшоосон, доромжлох, эсвэл сэтгэл санааны хор уршиг учруулах зан үйлдэл гаргахгүй байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Тэрээр залуус цахим орчинд нуугцлаг байдаг үл хүндэтгэсэн хандлагатай мэдээллүүд тэдний зан үйлд хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлав.

Залуус олон цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөдөг. Өсвөр насныхны тархи төлөвшиж, хөгжиж байгаа үед нь тэдний үзэж буй зүйлс нь гол мэдлэгийн эх үүсвэр болдог.

"Хэрэв тэр мэдээлэл нь буруу эсвэл ташаа мэдээлэл, тодорхой үзэл бодол, эсвэл хүндэтгэлгүй итгэл үнэмшлийг сурталчилж байвал хүүхэд, залуусын хувьд энэ нь хэвийн гэж хүлээж авах магадлалтай болдог. Учир нь тэд үүнийг харж, үзэж, хэрэглэж байна" гэж хатагтай Каур тайлбарлалаа.
Mother and her teenage son arguing at home
Young people tend to mimic the behaviour they see in their family homes, adopt it, and consider it normal. Credit: Phynart Studio/Getty Images

Далд нөлөө

Danny Mikati бол Шинэ Өмнөд Уэльсийн Цагдаагийн Албаны ахмадаар олон жил алба хаасныхаа дараа гэр бүлийн хүчирхийллийн нэгжид ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд тэрээр гэр бүлийн хүчирхийлэл нь нийгэмд хэрхэн нөлөөлж байгааг харжээ. Ингээд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх чиглэлээр боловсрол олгох, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд өөрийгөө зориулсан юм.

Ноён Микати эцэг эх, багш нар хүндэтгэлийн соёлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстойг онцолж байна. Тэрээр залуучуудыг онлайн болон офлайн орчинд хортой нөлөөллөөс хамгаалахын тулд энэ нь зайлшгүй шаардлагатай гэж үздэг.
Эцэг эхчүүд сошиал медиа талаар анхан шатны ойлголт, мэдлэгтэй байх шаардлагатай. Хүүхдүүд нь амьдралынхаа туршид үүнийг ашиглах болно. Австрали бол сошиал медиаг хамгийн өргөн ашигладаг орны нэг бөгөөд манай хүүхдүүдийн ихэнх нь дор хаяж нэг эсвэл хоёр өөр сошиал медиа платформ дээр байдаг. Тиймээс эцэг эхчүүд үүнтэй холбоотой аюулыг ойлгох хэрэгтэй.
Danny Mikati
Mr Mikati урьдчилан сэргийлэх нь хамгийн гол зүйл гэлээ. Залуу хүмүүст эрүүл харилцаа ямар байдгийг хортой зан авирын үндэс суурь тавигдахаас өмнө харуулах хэрэгтэй гэсэн юм.

"Бид үргэлж илүү олон Гэр бүлийн хүчирхийллийн тусламжийн төвүүдийг байгуулж, бий болгож чадахгүй, мэдээж тэдгээрийн хэрэгцээ тодорхой чухал байна. Гэвч бид зөвхөн хариу үйлдэл эсвэл үр дагаврыг шийдвэрлээд байвал гол үндсэн шалтгаан болон үүсгэсэн хүчин зүйлсийг анхаарч чадахгүй болно." гэж тэр хэллээ.  
Sad little girl leaning on the desk and listening to parents arguing and yelling. It's not healthy for child to listen to quarrel. Parents must think about healthy childhood.
Parents, teachers, guardians, and carers should become better equipped to recognise and address signs of disrespect and guide their children towards understanding healthy relationships. Source: iStockphoto / dusanpetkovic/Getty Images/iStockphoto

Stop it at the Start

Австралийн Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлэдэг бөгөөд үүний нэг нь "Stop it at the Start" кампанит ажил багтдаг.

Энэ бол сүүлийн үед нийгмийн сүлжээгээр тархаж буй хортой masculinity
үзлийг эсэргүүцэх анхан шатны урьдчилан сэргийлэх кампанит ажил юм" гэж тэр тайлбарлав.

Хатагтай Каур энэхүү кампанит ажлыг дэмждэг олон соёлт нөлөөлөгч бөгөөд Австралид суурьшиж байгаа цагаач болон дүрвэгчдийн соёлын хэм хэмжээ, хүлээлтийг ойлгох нь чухал гэж үздэг юм.

"Хэрэв тэд уламжлалт үнэт зүйл, итгэл үнэмшилтэй ирсэн бол эдгээр нь Австралийн нийгэм дэх хэм хэмжээг шууд тусгаж авч чадахгүй байж болно. Өөр өөр үеийн хүмүүсийг авч үзвэл, зарим соёлд хүндэтгэлийн ойлголт болон эцгийн эрхт ёстой байх тодорхой ялгаатай. Заримдаа эмэгтэйчүүд гэр бүлийн асуудалд тэгш байр суурьтай байж чадахгүй, адил тэгш хүндлэлийг хүртдэггүй" гэж хатагтай Каур тайлбарлав.

Тэрээр эцэг эх, багш, асран хамгаалагчдад хүндэтгэлгүй зан үйлийн шинж тэмдгийг таньж, эрүүл харилцааны ойлголтыг хүүхдүүддээ зааж сургахыг зөвлөж байна.

Үүнийг аюулгүй, хүндэтгэлтэй орчныг бүрдүүлэх, нээлттэй яриа өрнүүлэх, асуулт асуух замаар эхлүүлж болно.

Хатагтай Каур гэр бүлийн хүчирхийллийг урьдчилан сэргийлэх, үүнийг эхлэхээс нь өмнө таньж мэдэх, жендэрт суурилсан хүчирхийллийн зан үйлийг таслан зогсоох нь үр дүнтэй арга зам болохыг онцоллоо.

"Бид буруу зан үйлийг таньж, Австралид хүлээн зөвшөөрөгддөггүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Дараа нь бид үүнийг таслан зогсоох эсвэл шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Бид жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нийгмийн удирдагчид бүгд нэг байр суурьтай байх хэрэгтэй гэсэн цаг аль хэдийн өнгөрсөн гэж бодож байна" гэж хатагтай Каур хэлэв.

Хэрэв та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн бэлгийн эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол 1800RESPECT-д 1800 737 732 дугаарт эсвэл Lifeline 13 11 14 дугаарт залгаарай.

Үл хүндэтгэсэн хандлагын тухай илүү ихийг мэдэхийг хүсэл линкээр орж үзээрэй.

Австралийн Засгийн газрын санаачилга "Stop it at the Start"-тай хамтран бэлтгэв.
image.png
image (1).png

Share