SBS Examines: Австраличууд түүхэн дэх хамгийн халуун зуныг үзэж байна. Зарим хүнд илүү халуун байж магадгүй

2020 онд Penrith-д агаарын хэм 48.9 хүрч дэлхийн хамгийн халуун газар болж байлаа. Хамгийн халуун зуныг хүлээж байгаатай зэрэгцэн энэ халуун нь яаж нийгмийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байгааг зарим хүн асууж байна.

Climate Change, Global Warming, Global Boiling from the Climate Crisis and the Catastrophic Heatwave, the Sun, and the Burning Heatwave Hot Sun

The lack of green spaces and increasing infrastructure is contributing to the 'heat island' effect that's cooking Western Sydney in summer. Source: Moment RF / chuchart duangdaw/Getty Images

Баруун Сиднейд мягмар гаригт 41 хэмийн халуун боллоо. Энэ нь 2023 оны 12-р сараас хойших хамгийн халуун өдөр болжээ.

"Үнэхээр аймар байна" гэж Пенритийн оршин суугч хэлэв.

"Жил ирэх бүр улам халуун болж байна. Би нарны гадаргуу дээр байгаа юм шиг л санагдаж байна."

Энэхүү халуун хотын уур амьсгалын тэгш бус байдлын тухай хэлэлцүүлгийг дахин сэрээж байна.

"Сиднейн далай болон усан сангийн ойр байршилтай учраас хотын зүүн талд далайн салхи илүү давуу талыг олгож байна," гэж хотын уур амьсгал судлаач, доктор Нegin Nazarian SBS Examines-д ярив.

"Эдгээр газрууд Баруун Сиднейтэй харьцуулахад үргэлж сэрүүхэн байдаг."

Хот хурдтай хөгжиж байгаан дээр олон хүн хямд амьдрал хайн баруун тийш нүүж буй нь халууныг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж тэр үзэж байна.

Уур амьсгал судлаач, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох мэргэжилтэн профессор Nigel Tapper SBS Examines-д хэлэхдээ, хотын хамгийн халуун бүсүүдэд "хамгийн эмзэг" хүмүүс амьдардаг гэлээ.

Эдгээр газруудад ургамал, ногоон байгууламж дутмаг байдгаас өдөр шөнөгүй газрын түвшинд дулаан хадгалагддаг гэж тэр нэмж хэллээ.

Сиднейн эргийн хорооллуудад хүрдэг далайн салхи баруун хэсэгт очдоггүй нь асуудлыг улам хүндрүүлж, тэнд улам халуун болгодог.

Bankstown эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ахлах эмч доктор Lai Heng Foong, Баруун Сиднейн хот байгуулалт нь ийм халуун бүс нутагт тохирохгүй гэж үзэж байна.

"Баруун өмнөд Сидней нь бусад эргийн хорооллуудаас халууны нөлөөнд харьцангуй илүү өртдөг," гэж тэр хэлэв.

"Орон сууцууд хоорондоо маш ойрхон баригдсан, ногоон талбай тун цөөн. Эдгээр байшингуудын хар дээвэртэй барьсан нь халууныг бууруулах ямар ч хамгаалалт болсонгүй гэдэг нь тодорхой байна."

'Халуун арал' гэж юу вэ?

Хотын ийм зохион байгуулалт 'халуун арал' гэх үзэгдлийг үүсгэдэг гэж болно.

Waterloo их сургуулийн Peter Crank хэлснээр, “халуун арал” нь байгалийн гадаргуугийн дутагдлаас үүдэлтэй аж.

"Бид байгалийн гадаргууг асфальт, бетон, шил, металл зэрэг зүйлсээр орлуулж байгаа нь үүний гол шалтгаан. Эдгээр нь дулааныг хадгалж, байгалийн гадаргуугаас шал өөр дулаан ялгаруулдаг," гэж тэр хэлэв.

Үүний үр дүнд Баруун Сиднейн оршин суугчид тогтвортойгоор нэмэгдэж буй халуун температурыг тэсвэрлэх шаардлагатай болж байна.

Температур нэмэгдсээр байгаа энэ үед Foong эмч Баруун Сиднейн халууныг хэрхэн шийдэх талаар бодож үзэж байна.
"Бид энгийн үеийнх шиг ажлаа үргэлжлүүлэх боломжгүй. Үүнийг дахин эргэн харах хэрэгтэй."
"Хамгийн том өөрчлөгдөх зүйл бол нийгэмд анхаарах явдал юм, учир нь хүмүүс л хамгийн их хохирох болно," гэж тэр хэлэв.

"Илүү их нийтийн боловсрол олгосноор хүмүүс энэ нь үнэхээр таны амь насанд хүрч, хүндээр өвчлүүлэх ноцтой асуудал болохыг ойлгох болно."

Share
Published 15 January 2025 5:04pm
Updated 15 January 2025 8:20pm
By James Elliott
Source: SBS


Share this with family and friends