2025 оны Австралийн оны хүн: Neale Daniher AO
Тэр мотор мэдрэлийн өвчин буюу MND гэж олон улсад нэрлэгддэг өвчний судалгаанд 100 гаруй сая доллар цуглуулж, хөрөнгө оруулжээ.
2013 MND өвчнөөр оношлогдсоноос хойш FightMND байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд уг өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлж, оношлогдсон хүмүүст туслах зорилготой юм.
Тэр Essendon AFL-д тоглож, Melbourne Demons багийн дасгалжуулагчаар ажилласан байсан юм. Өөрийн нэр хүнд, харилцаа холбооныхоо ачаар ийм дэмжлэг цуглуулж чаджээ.
2025 оны Австралийн оны ахмад: Wheelchairs for Kids -ийг хамтран үүсгэн байгуулагч Brother Thomas Oliver Pickett AM
1996 онд байгуулагдсан Wheelchairs For Kids нь хөгжиж буй орнуудын хүүхдүүдэд зориулан өөрт нь тохируулж болдог тэргэнцэр болон мэргэжлийн сэтгэл заслын үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг юм.
Анх байгуулагдсанаараа хойш 60,000 гаруй тухайн хүнд тохируулан бүтээсэн тэргэнцрийг 80 гаруй орны хүүхдүүдэд хандивласан байна. Монгол, Лаос, Камбож, Номхон далайн арлын орнууд болон Африкийн улсуудын хүүхдүүд энэхүү тэргэнцэрийг ашиглаж байна.
Австралийн оны залуу: Анхны үндэстэн эрдэмтэн доктор Katrina Wruck
Mabuigilaig, Goemulgal ард түмний бахархал болсон залуу эрдэмтэн, доктор Katrina Wruck бол усанд бохирдол үүсгэж буй химийн бодисуудыг шийдвэрлэх шинэ материал, шинэ аргуудыг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа хийдэг юм.
Австралийн оны орон нутгийн баатрууд: Vanessa Brettell болон Hannah Costello
Тэд хамтран Cafe Stepping Stone бизнес эрхэлдэг. Энэ нь шилжиж ирсэн болон дүрвэгч эмэгтэйчүүд, тэр дундаа ажилд ороход бэрхшээлтэй тулгардаг хүмүүст ажлын байр олоход нь тусладаг юм байна.
Тэд өөрсдийн хоёр кофе шопоороо мөн орон нутгийн байгууллагуудтай хамтран ажлын байр дээрх сургалт явуулж, мэргэжлийн зэрэг авах боломжийг олгодог. Тэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 эмэгтэйг ажилтай болгожээ.
Local Heroes Vanessa Brettell and Hannah Costello during the 2025 Australian of the Year Awards at the National Arboretum in Canberra on Saturday night. Source: AAP / Mick Tsikas