SBS Examines: Австралийн парламент нийгмийн тусгал болж чаддаг уу?

Generic picture of House of Representatives for political representation

Political representation means elected officials act on behalf of all the groups of people in a democracy. Source: Getty / Tracey Nearmy

Австрали бол дэлхийн хамгийн олон соёлт үндэстний нэг боловч парламент нь тийм биш юм. Энэ ямар учиртай вэ?


Улс төрийн төлөөлөл нь ардчиллын чухал хэсэг юм. Энэ бол бүх иргэдийн дуу хоолой Парламентын шийдвэр гаргах үйл явцад тусгагдаж байгаагийн баталгаа болдог.

Гэвч Австрали энэ тал дээр хоцорч байна.

Хүн амын 24 хувь нь Европын бус гаралтай цагаачид байхад Парламент дахь ийм төлөөлөл ердөө 6 хувьтай байна.

Парламент ард иргэдээ бодитоор төлөөлөх нь нийгмийн эв нэгдлийг сайжруулахад нэн чухал гэж Flinders University-ийн Засаглалын судлаач, багш доктор Intifar Chowdury-ийн хэлж байна.

“Улс төрийн намууд олон соёлт хүмүүсийг баталгаатай тойрогт нэр дэвшүүлэх эсвэл үгүйсгэх “хаалгач”-ийн үүрэг гүйцэтгэдэг.”

SBS Examines подкастын энэ дугаарт бид улс төрийн тогтолцоо жинхэнэ утгаараа нийгмийг тусгах боломжтой эсэхийг судлалаа.

Share