SBS Examines: Австралид хүрэх зам: Амбан захирагч зөрчил, халамж, нийгмийн эв нэгдлийн талаар

Нийгмийн эв нэгдэл суларч байгаад мэргэжилтнүүд санаа зовсоор байгаа энэ үед Австралийн Амбан захирагч халамжтай, харилцан хүндэтгэлтэй үндэстэн байгаа гэдэгт тууштай итгэлтэй байна.

GOVERNOR GENERAL BILL SIGNING

Australian Governor-General Sam Mostyn grants her first Royal Assent to the COAG Legislation Amendment Bill 2023 at Government House in Canberra, Friday, July 5, 2024. Source: AAP / Lukas Coch/AAP Image

Сүүлийн үеийн мөргөлдөөн, тэмцлийн тухай мэдээлэл их гарч байгаа ч Албан үүргээ авснаас 100 дахь өдрөө өнгөрүүлсэн Амбан захирагч Австралийн ирээдүйд итгэл дүүрэн хэвээр байгаагаа илэрхийллээ.

Брисбэн хотноо болсон Federation of Ethnic Communities Councils of Australia хурлын үеэр Эрхэмсэг Хатагтай Sam Mostyn нийгмийн эв нэгдэл, өөдрөг үзэл, хаант засаглалын үүргийн талаарх өөрийн бодлоо SBS Examines-т өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм.

LISTEN TO
SBS Examines GG.mp3 image

SBS Examines: In Conversation with the Governor-General

SBS English

28/10/202407:01
"Бие биенээ халамжлах амлалт"

Нийгмийн эв нэгдэлийг чиглэсэн улам бүр нэмэгдэж буй сорилтуудыг хүлээн зөвшөөрч, Mostyn хэлэхдээ, "халамж, өөдрөг үзэл, хүндэтгэл, оролцоо" дээр анхаарлаа төвлөрүүлэх нь "Австралид хүрэх зам болно” гэлээ.

 "Энэ бол жирийн халамж биш" гэж тэр хэлэв.

Энэ бол бие биендээ анхаарал тавих, анхаарал тавьж байгаа хүмүүсээ анхаарах бас бидний иргэний байгууллагуудад болон улсын хувьд чухал хэлэлцүүлгүүд, яриа хэлэлцээрүүдэд оролцохдоо хэрхэн биеэ авч явахад анхаарал тавих амлалт юм.

“Бид нийгмийн эв нэгдлээ алдсан мэтээр өөрсдийгөө итгүүлж болно”, Эсвэл бид бие биендээ анхаарч, ялгаатай үзэл бодлыг анхааралтай сонсохыг, хүндэтгэлтэйгээр, илүү оролцоотойгоор харилцахыг зааж буй хүмүүсийг илүү эерэгээр харж болно.
"Австралид бидний хэн нь ч хүсээгүй үр дүнд хүргэхийг хагалан бутаргахыг хэнд ч бүү зөвшөөр" гэж Mostyn Австраличуудад уриалав.

Бардам зан бол "том асуудал", Австраличуудыг хүчирхэгжүүлдэг байгууллагуудтайгаа эргэн холбогдоно гэдэгт итгэж байгаагаа тэр илэхийлжээ.

"Бид маш их азтай улс. Тийм ч болохоор иргэний байгууллагууд болон төрийн байгууллагууд яагаад чухал болохыг бид ойлгохгүй байгаа нь хэт бардамналаас үүдэлтэй гэж би бодож байна" гэв.

Mostyn-ийн хувьд "түүхийн гурван чухал огтолцол"-ыг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

“Анхны үндэстэн ард түмнүүд 65,000 жилийн соёлоо бидэнтэй өгөөмөр сэтгэлээр хуваалцаж, бидэнд Үндсэн хууль, Westminster засаглалын тогтолцоо, санал хураалтыг албажуулж, хараат бус сонгуулийн комиссыг өгдөг Британийн байгууллагуудтай хослуулсан. . . тэгээд дараа нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд өрнөсөн гайхамшигт олон үндэстний шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн түүх.

Хэрэв Австраличууд хэсэг хугацаанд суугаад эдгээр уялдаатай гурван түүхэн үйл явдлын хүчийг эргэцүүлж, биднийг энх тайван, хөгжил цэцэглэлт, өөдрөг үзэлтэй улс болгодог зүйлийн талаар тунгаавал үнэхээр бидний иргэний байгууллагууд болон төрийн байгууламж бол бидний үндэс суурь юм гэдгийг ойлгох болно”.

Mostyn-ийн хамгийн их санаа зовж буй зүйл бол Австраличууд Үндсэн хууль болон "улсын аюулгүй байдлын үндэс суурь болсон зарчмуудыг" ойлгохоос татгалзаж байгаа явдал юм.

"Орчин үеийн хаан, орчин үеийн Амбан захирагч, орчин үеийн Австрали"

Амбан захирагчийн хувьд Mostyn бол Австралийн Хаан Charles III-ыг төлөөлж байгаа хүн юм.

Тэрээр Хаан Charles-ийг "өөдрөг үзэлтэй, орчин үеийн хаан" гэж тодорхойлоод өөрийнхөө нэгэн чухал үүрэг бол Австралийн онцгой амжилтын түүхийг Эрхэмсэг Хаантай хуваалцах явдал гэлээ.

"Манай тогтолцоо тогтвортой байдгийн томоохон шалтгаан бол үндсэн хуульт хаант засаглал, ийм чөлөөт, нээлттэй ардчилалтай холбоотой юм" гэж тэр хэлэв.

Mostyn нэмж хэлэхдээ, King Charles улс орныхоо талаар маш их санаа тавьдаг бөгөөд Австраличууд энэ улсыг хөгжиж буй байдалд санаа тавьдаг" гээд, Австрали улс бүгд найрамдах улс болох хэтийн төлөвийн талаархи өмнөх тайлбарынхаа талаар дурдсан юм.

"Үндсэн хуулийн зохицуулалтууд нь Австралийн ард түмний асуудал юм ... хэрэв хэзээ нэгэн цагт ард түмэн энэ асуудлыг дахин асуухыг хүсвэл энэ нь бүх Австраличуудын асуудал байх болно."

Share
Published 31 October 2024 4:53pm
Updated 1 November 2024 10:42am
By Nicola McCaskill
Source: SBS


Share this with family and friends